Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгч танд (“Хэрэглэгч”) онлайн худалдааны систем shop.ekhuvsgul.mn онлайн худалдааны системээр дамжуулан үзүүлж буй үйлчилгээний хүрээнд таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах, хадгалах журам, нөхцөлийг тодорхойлно.

1. Цуглуулах мэдээлэл

Бид дараах төрлийн хувийн мэдээллийг цуглуулж болно:

Бүртгэлийн мэдээлэл: нэр, хүйс, төрсөн он сар өдөр, холбоо барих утас, и-мэйл хаяг, хүргэлтийн хаяг

Төлбөрийн мэдээлэл: банкны картын дугаар (кодгүйгээр), төлбөрийн түүх

Захиалгын мэдээлэл: худалдан авсан бараа, хүргэлтийн мэдээлэл

Техникийн мэдээлэл: таны төхөөрөмжийн төрөл, IP хаяг, хэрэглээний статистик

2. Мэдээллийг ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг бид дараах зорилгоор ашиглана:

Үйлчилгээг үзүүлэх, захиалгыг биелүүлэх

Хэрэглэгчид хүргэлт хийх, төлбөр тооцоог баталгаажуулах

Хэрэглэгчийн үйлчилгээ сайжруулах, санал хүсэлтийг шийдвэрлэх

Сурталчилгаа, маркетингийн санал илгээх (зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр)

Хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай мэдээллийг төрийн байгууллагад гаргаж өгөх

3. Мэдээллийг хадгалах хугацаа

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг захиалгын хугацаа болон дараа нь хуульд заасан архивын шаардлагын дагуу хадгална. Хэрэглэгч хүсэлт гаргавал хуульд заасан хүрээнд мэдээллийг устгаж болно.

4. Мэдээллийн хамгаалалт

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдагдах, зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлтөөс хамгаалахын тулд мэдээллийн аюулгүй байдлын зохих арга хэмжээг авна.

Банкны картын мэдээлэл болон нууцлал шаардсан мэдээллийг шифрлэлт ашиглан дамжуулна.

5. Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

Бид таны мэдээллийг зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийн байгууллагад дамжуулж болно.

Таны зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа, маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Хууль тогтоомжид заасан тохиолдолд төрийн байгууллагад мэдээллийг гаргаж өгөх боломжтой.

6. Хэрэглэгчийн эрх

Та дараах эрхтэй:

Өөрийн хувийн мэдээлэлд хандах, засах, шинэчлэх

Мэдээллийг устгуулах хүсэлт гаргах

Маркетингийн мэдээлэл авахгүй байх хүсэлт гаргах

Хувийн мэдээлэлтэй холбоотой гомдол гаргах

7. Күүки болон мөрдөх технологи

Манай вэбсайт болон апп нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор күүки ашиглаж болно.

Та өөрийн төхөөрөмжийн тохиргооноос күүки ашиглалтыг идэвхгүй болгох боломжтой.

8. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Бид энэхүү бодлогыг шинэчилж, өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтийг вэбсайт/апп-д байршуулснаар хүчинтэйд тооцно.

9. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна.