
Бид өөрсдийн гараар тарьж ургуулсан чацаргана, луувангаа хослуулан, амтат чанамал бүтээлээ. Чацаргана нь С, Е амин дэм, антиоксидантаар баялаг бөгөөд дархлаа дэмжих, арьс сэргээх, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах ач тустай. Харин лууван нь А амин дэм, бета-каротиноор баялаг тул хараа сайжруулах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэхэд тусалдаг.